Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана

Монголын Үндэсний Музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана
Монголын үндэсний музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Музей, Солонгосын Шинжлэх ухааны үндэсний музей хамтран ажиллах санамж бичгийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа.

Энэхүү санамж бичиг нь хоёр музейн хамтын ажиллагааны эх суурийг тавьж, музейнүүд ажилтан, мэргэжилтэн солилцох, музейн боловсролын хөтөлбөрийн судалгаа, эрдэм судалгааны материал, илтгэл, тогтмол хэвлэл, тайлан, лавлагаа солилцох болон хамтарсан үзэсгэлэн, хурал, семинар, хэвлэл, судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг өрнүүлэх юм.

Энэхүү санамж бичигт Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, БНСУ-ын Шинжлэх ухааны Үндэсний музейн захирал Сеоклай Ли нар гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж байгаа аж.

Хуваалцах