Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын Үндэсний музейд хоёр өдрийн турш 6200 гаруй үзэгч зочилжээ

Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Үндэсний музейд хоёр өдрийн турш 6200 гаруй үзэгч зочилжээ
Монголын Үндэсний музейд хоёр өдрийн турш 6200 гаруй үзэгч зочилжээ. Зураг: МҮОНРТ

Монгол орон даяар "Музейн нээлттэй өдрүүд" гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Өнгөрсөн хоёр өдөр Монголын Үндэсний музейд 6200 гаруй үзэгч зочилжээ. Тус музей өнөөдөр "Эх орны төлөө" тусгай үзэсгэлэн, Музейн байнгын үзэсгэлэнгийн есөн танхимын үзэсгэлэнг үзэгчдэд толилуулах юм. Мөн “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал-Халх монголчууд”, "Соёмбо" боловсролын хөтөлбөрийг хүүхэд багачуудын хүртээл болгон үйлчлэх аж.

Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.

Хуваалцах