Монголын уран зохиолыг мажар, монгол хоёр хэл дээр таван цувралаар гаргажээ
“Монголын уран зохиолыг мажар, монгол хоёр хэл дээр таван цувралаар гаргажээ” сэдвээр Унгарын Монголч эрдэмтэн профессор Бирталан Агнэштэй ярилцана.
Мэдээллийн алба

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг.
“Монголын уран зохиолыг мажар, монгол хоёр хэл дээр таван цувралаар гаргажээ” сэдвээр Унгарын Монголч эрдэмтэн профессор Бирталан Агнэштэй ярилцана.
“Хөх дурсгал буланд”: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.
“Хэлц үг” буланд: “Бэлээр бэнжиж, тавгаар тавих” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан монгол үг” буланд: МУИС-ийн багш, доктор, профессор Агвааны Пүрэвжанцан оролцож “гүнцэг, гүнчлэх, гүнчүү, гурваа” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” буланд: “автобус, абжур, аквариум” зэрэг үгийн утга тайлбарлана.
Mongolian National Radio · Монголын уран зохиолыг мажар, монгол хоёр хэл дээр таван цувралаар гаргажээ


















