Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монголын Залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа

Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг Монголын Залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын Залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа
Монголын Залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгууллаа. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг Монголын Залуу эрдэмтдийн холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээг байгуулснаар Дорноговь аймагт эрдэм шинжилгээ, инновацийн судалгаа хийх, судалгаа шинжилгээний ололт, үр дүнг олон нийтийн хүртээл болгох, жижиг, дунд үйлдвэрлэл, гарааны бизнесийг дэмжих, сургалт зохион байгуулах, менторын үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Хуваалцах