Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх клубуудын үйл ажиллагаа идэвхижлээ
Монголын залуучуудын холбоо энэ гуравдугаар сарыг клубүүдын нээлттэй сар болгон зарлаж олон ажлуудыг төлөвлөн хийж байгаа юм.
Мэдээллийн алба

Монголын залуучуудын холбоо энэ гуравдугаар сарыг клубүүдын нээлттэй сар болгон зарлаж олон ажлуудыг төлөвлөн хийж байгаа юм. Үүний хүрээнд энэ сарын 14-өөс буюу баасан гарагаас МЗХ-ны дэргэдэх клубууд их, дээд сургуулиуд болон оюутны дотуур байруудаар явж үйл ажиллагаа, зорилгоо танилцуулан, сонирхож байгаа залуусыг бүртгэн авах юм байна. Маргааш 15.00 цагаас клубуудын төлөөлөл МУИС, ШУТИС-д зочлох бөгөөд 20-нд МУБИС, ХИС гээд энэ сарыг дуустал томоохон их, дээд сургуулиудаар явах юм байна.
Мөн их, дээд сургууль, оюутны дотуур байр бүрт залуусын зөвлөлийг байгуулан залуусыг нэгтгэн тэдний дуу хоолойг нийгэм, төр засагт хүргэн ажиллахаараа онцлогтой ажээ. МЗХ-ны дэргэдэх клубүүдэд залуучууд нэгдэхээс гадна өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу, сонирхлын дагуу клуб байгуулан үеийнхнийгээ нэгтгэн, манлайлах, авьяас чадвараа нээн хөгжүүлэх хүсэл, сонирхолтой залуус хандаж клуб, зөвлөл байгуулах бүрэн боломжтой гэдгийг дуулгалаа.


















