Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Motorola "Moto 360" ухаалаг бугуйн цагаа танилцуулав

"Google"-ийн салбар нэгж болох "Motorola" зах зээлд ихээхэн хүлээлт үүсгээд байсан "Moto 360" ухаалаг бугуйн цагаа худалдаанд гаргалаа.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Motorola "Moto 360" ухаалаг бугуйн цагаа танилцуулав
Motorola "Moto 360" ухаалаг бугуйн цагаа танилцуулав. Зураг: МҮОНРТ

"Google"-ийн салбар нэгж болох "Motorola" зах зээлд ихээхэн хүлээлт үүсгээд байсан "Moto 360" ухаалаг бугуйн цагаа худалдаанд гаргалаа. Өрсөлдөгч компаниудын гаргасан зүүж хэрэглэх төхөөрөмжүүд хэрэглэгчдийг хошууруулж чадаагүй ч шинэ бугуйн цаг загвар сайтай болсон гэж "Motorola"-гийн удирдлагууд мэдэгдсэн байна.

Тус компани ухаалаг бугуйн цаг гаргаж байгаа нь шилжилтийн үед тохиож байгаа гэдгээрээ онцлог болж байгаа юм. Тодруулбал, "Motorola"-гийн ухаалаг гар утасны борлуулалт эргээд өсч байгаагийн зэрэгцээ компани "Lenovo"-ийн мэдэлд шилжих гэж байгаа юм. "Moto 360" нь 1.5 инчийн мэдрэгч дэлгэцтэй, усны хамгаалалттай, "Google"-ийн шинээр гаргасан Android Wear үйлдлийн системээр ажилладаг. Түүнчлэн зүрхний цохилт, алхаа хэмжихэд зориулагдсан функцуудтай ажээ. Гэхдээ цаг цэнэгээ ойролцоогоор нэг хоног барьдаг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах