Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт энэ долоо хоногоос мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо
Мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын захирамжаар тухайн сумын нутаг дэвсгэрт энэ долоо хоногоос мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглолоо.

Энэ тухай Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумараас тодруулахад, "Өнгөрсөн долоо хоногт манай аймгийн нутаг дэвсгэрт цас орж, замд халтиргаа гулгаа үүссэн. Тийм учраас болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор хот дотор мотоциклоор замын хөдөлгөөнд оролцохыг ирэх оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл түр хориглож байна" гэв.

Дээрх захирамжийн биелэлтэд аймгийн Цагдаагийн газар хяналт тавьж ажиллаж буй.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Хуваалцах