Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Мотоцикльтой айл бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй "Мотоцикльтой өрх бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мотоцикльтой айл бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна
"Мотоцикльтой айл бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас аймаг, сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй "Мотоцикльтой өрх бүрт хамгаалах малгай" аян үргэлжилж байна. Уг аяны хүрээнд Цагдаагийн газар "Арвижих говь" авто сургуультай хамтран Цогт-Овоо сумын мотоцикльтой иргэдэд стандартын шаардлага хангасан 100 ширхэг хамгаалах малгайг бэлэглэжээ. Мөн сургалтад хамрагдсан 47 иргэнд “А” ангиллын үнэмлэх олгосон аж.

Тус аймгийн хэмжээнд 2018 он гарсаар мотоциклиос үүдсэн зам тээврийн осол, хэрэг 7 бүртгэгдэж 4 хүний амь нас хохирсон бөгөөд шалтгаан нь жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй үедээ замын хөдөлгөөнд оролцож, хурд хэтрүүлсний улмаас онхолдож толгойдоо гэмтэл авсан гэсэн дүгнэлт гарчээ. Мотоцикль нь хурд, хүчтэй хөнгөн жинтэй тээврийн хэрэгсэл учраас осолдсон тохиолдолд жолооч, зорчигч бэртэл гэмтэл авах нь амархан. Иймд иргэд мотоцикль жолоодох болон зорчихдоо заавал хамгаалах малгай өмсөх шаардлагатай гэдгийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Хуваалцах