Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Mozilla" 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр төлөвлөж байна

"Mozilla" компани хөгжиж буй орнуудын зах зээлд зориулж бүтээсэн 25 ам.долларын үнэтэй ухаалаг гар утасныхаа анхны загварыг танилцууллаа. "Firefox" вэб хөтчөөрөө алдартай тус компани энэ төсөл дээр хямд үнэтэй чип үйлдвэрлэгч "Spreadtrum" компанитай хамтран ажиллажээ.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Mozilla" 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр төлөвлөж байна
"Mozilla" 25 ам.долларын үнэтэй ухаалаг утас үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Зураг: МҮОНРТ

"Mozilla" компани хөгжиж буй орнуудын зах зээлд зориулж бүтээсэн 25 ам.долларын үнэтэй ухаалаг гар утасныхаа анхны загварыг танилцууллаа. "Firefox" вэб хөтчөөрөө алдартай тус компани энэ төсөл дээр хямд үнэтэй чип үйлдвэрлэгч "Spreadtrum" компанитай хамтран ажиллажээ. "Mozilla"-ийн шинэ утас олон зуун долларын үнэтэй ухаалаг гар утсуудыг гүйцэхгүй ч хэрэглэгчид тус утсан дээр аппликэшн ашиглаж, интернэтэд хандах боломжтой аж. Гэхдээ шинэ утсыг бүтээх үйл явц дуусаагүй, хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа юм байна. Гар утас, таблет компьютер үйлдвэрлэгчид хөгжиж буй улс орнуудын зах зээлээс өндөр ашиг олох боломжтой гэж үзэж байгаа юм. Тиймээс тэдгээр зах зээлд амжилт олохоор зорьж буй "Mozilla"-ийн хувьд нэр хүндтэй томоохон компаниудын ширүүн өрсөлдөөнтэй тулгарна гэдгийг шинжээчид онцлож байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах