МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ
МСНЭ-ээс өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ. МСНЭ-ийн зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын шатанд нууц задруулсан тохиолдолд алба хаагч, ажилтанд оногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” заалт оруулж байгаа нь төрийн
Мэдээллийн алба

МСНЭ-ээс өнөөдөр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ. МСНЭ-ийн зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Мөрдөн байцаалтын шатанд нууц задруулсан тохиолдолд алба хаагч, ажилтанд оногдуулах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх” заалт оруулж байгаа нь төрийн хүчний байгууллага бүх мэдээллээ нуух, үүний цаана хүний эрхийн зөрчил, хэлмэгдүүлэлтийг нуун хаацайлах нөхцөл үүсэх, улмаар хэвлэлээр шүгэл үлээх, эх сурвалжийг хумих зэрэг сөрөг үр дагаварт хүргэж, төр улам бүр дарангуйлагч болох аюул харагдаж байна. Тиймээс МСНЭ энэхүү хуулийн заалтыг хасах шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт гардууллаа.


















