Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өвөрхангай аймагт ажиллаа

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, салбар байгууллагын бүтэц зохион байгуулалтаа сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өвөрхангай аймагт ажиллаа
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Өвөрхангай аймагт ажиллаа. Зураг: МҮОНРТ

МСНЭ-ийн XVII их хурлаар сонгогдсон ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч А.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт өнгөрөгч амралтын өдөр ажиллаж орон нутаг дахь ХМБ-уудын төлөөлөлтэй уулзлаа.

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг аваад хоёр сар шахам болж байгаа энэ хугацаанд олон бүтээлч ажил эхэлсний нэг нь орон нутаг дахь ХМБ-ын ажилчдыг сургах, чадваржуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр санаачлан эхнээс нь хэрэгжүүлж эхлээд байна.

Сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагааг дэмжих, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, салбар байгууллагын бүтэц зохион байгуулалтаа сайжруулах, аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зорилт тавин ажиллаж байгаа гэв.

Мөн аймгийн ИТХ-ийн дарга А.Ишдорж болон ЗДТГ-ын дарга Ц.Ганболд нартай уулзаж
МСНЭ-ийн Өвөрхангай аймгийн салбар зөвлөлийг ажиллах орчин нөхцлөөр дэмжиж, албан ажлын өрөөгөөр хангахаар боллоо.

МСНЭ-ийн ерөнхийлөгч "Ган үзэгтэн" шагналаар сэтгүүлч Д.Алтанчимэгийг, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан"-аар н.Солонго нарыг шагнаж урамшуулав.

Хуваалцах