Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МСҮТ-ийг төгссөнөөр хөнгөлттэй зээл авч, бизнес эрхэлж болно

Дараагийн ээлжинд 1-2 хүнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна. Үүнээс харахад МСҮТ-ийг төгссөнөөр хөнгөлттэй зээл авч, бизнес эрхэлж болно гэдгийг тэрбээр нотлов.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МСҮТ-ийг төгссөнөөр хөнгөлттэй зээл авч, бизнес эрхэлж болно
МСҮТ-ийг төгссөнөөр хөнгөлттэй зээл авч, бизнес эрхэлж болно. Зураг: МҮОНРТ

Орон нутаг хөгжүүлэх сангийн зээл юм хийж бүтээх хүсэлтэй хүндээ хүрч чадаж байвал тэр хирээр төв суурин газар ажлын байр бий болж өрхийн орлого нэмэгдэнэ.

2017 оны “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес дэмжих хөтөлбөр”-ийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийг төгсөгч C. Гэрэлмаа оёдлын хатгамлын машинаар бүх төрлийн даавуун материал дээр хатгамал хийж байна.

Тэрбээр 2015 оноос тасралтгүй үндэсний хувцас захиалгаар хийсэн бөгөөд үйл ажилдлагаагаа улам өргөжүүлэн сүүлийн үеийн загварын үндэсний дээл хувцасны чимэглэл, бүх төрлийн хатгамал, лого зэргийг урлах зорилт тавин гурван сая төгрөгийн зээл авсан байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтйг дэмжих хөтөлбөрт хамрагдан Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг төгсөгч төгсөгчдийн бүлэгт эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг гурван сая төгрөг аван хатгамалын машин аван нэг сарын турш аймгийн Бизнес хөгжлийн төвд үйл ажиллагаа явуулж байна.

Дараагийн ээлжинд 1-2 хүнийг ажлын байраар хангах төлөвлөгөөтэй байна. Үүнээс харахад МСҮТ-ийг төгссөнөөр хөнгөлттэй зээл авч, бизнес эрхэлж болно гэдгийг тэрбээр нотлов.

Хуваалцах