Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МУБИС-д Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээжээ

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургууль дэргэдээ Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МУБИС-д Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээжээ
МУБИС-д Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээжээ. Зураг: МҮОНРТ

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас хүүхэд, сурагчдын авьяас чадварыг илрүүлэх, сэтгэхүйг нь хөгжүүлэх зорилгоор “Авьяас” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд зарим ЕБС дэргэдээ шатрын дугуйлан нээсэн. Дугуйланд хамрагдаж байгаа хүүхдүүдийн авьяас ур чадварыг хөгжүүлэхэд багшлах боловсон хүчин чухал болохыг албаныхан хэлдэг. Тиймээс Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Урлаг, Биеийн тамирын сургууль дэргэдээ Шатрын багш, дасгалжуулагч бэлтгэх шинэ анги нээлээ. Эхний ээлжинд нэг жилийн хөрвөх сургалт явуулах юм байна. Сургуулийн удирдлагууд цаашлаад бакалаврын зэргээр элсэлт авахаар төлөвлөж буй ажээ.

Хуваалцах