МҮЭ-ийн холбоо ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
МҮЭ-ийн холбоо XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ.
Мэдээллийн алба

МҮЭ-ийн холбоо XVII жарны тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн босгон дээр ахмадуудаа хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Өнгөрч буй тахиа жил Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан түүхэн үйл явдлаар арвин баялаг сайхан жил болж өнгөрлөө. Мөн ОУҮЭХ-ны Ази, Номхон Далайн бүсийн байгууллагын Ерөнхий зөвлөлийн XV хуралдааныг анх удаа амжилттай зохион байгуулсан.
МҮЭ-ийн холбооны олон зуун мянган гишүүдийн тэмцэл шаардлагын үр дүнд тэтгэврийн нас, ХХОАТ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлуулж чадсан нь Монгол Улсад ҮЭ-ийн байгууллага хүчтэй, гишүүдийн идэвх оролцоо өндөр байгааг илтгэх нэг үзүүлэлт" гэдгийг онцоллоо.
Энэ үеэр МҮЭ-ийн холбоо болон тус холбооны дэргэдэх Ахмадын хорооны зүгээс 70-аас дээш насны босгыг давж буй ахмад буурлууддаа тусгайлан хүндэтгэл үзүүлж дурсгалын зүйл гардуулан өглөө.
Ахмадуудын тухайд улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа өнөө үед ҮЭ-ийн холбооны ажил улам бүр өргөжин тэлж байгаад талархал илэрхийлээд хөдөлмөрийн хүний төлөө үйл ажиллагаагаа улам бүр идэвхжүүлэхийг сануулж байлаа.


















