Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮЭ-ийн холбоо эдийн засгийн хямралаас гаргахыг шаардав

МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотголыг яаралтай хийж, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралаас гаргахыг шаардлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭ-ийн холбоо эдийн засгийн хямралаас гаргахыг шаардав
МҮЭ-ийн холбоо эдийн засгийн хямралаас гаргахыг шаардав. Зураг: МҮОНРТ

МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотголыг яаралтай хийж, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хямралаас гаргахыг шаардлаа. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар гэмт хэргийн гаралт өсчээ. Тэр дундаа танхай, дээрмийн хэргүүд өнгөрсөн мөн үетэй харьцуулахад тодорхой хувиар өссөн байна. Мөн ажилгүй иргэдийн тоо ч нэмэгдсэн судалгаа гарсан.

Ийм учраас Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос УИХ, Засгийн газарт хандаж дээрх шаардлагыг хүргүүлж байна гэж МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэллээ.

Хуваалцах