Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч ФЕС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевишийг өнөөдөр хүлээн авч уулзаж 2018 онд хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч ФЕС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч ФЕС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевишийг өнөөдөр хүлээн авч уулзаж 2018 онд хамтран ажиллах чиглэлийн талаар ярилцлаа.

МҮЭ-ийн холбооны зүгээс МҮЭ-ийн холбоо, ХЭҮК, МХЕГ, ФЭС-ийн хамтын ажиллагааны хүрээнд “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтыг Төв болон Говийн бүс, нийслэлд зохион байгуулах, МҮЭ-ийн холбооны Хууль зүйн зөвлөгөө өгөх төв, Хуульч өмгөөлөгчдийн багийн гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, Зохистой хөдөлмөр тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн талаар ҮЭ-ийн гишүүд, ажилтан сонгуультнуудад зориулсан мэдээллийн хуудас бэлтгэн гаргах болон бусад асуудлаар хамтран ажиллах саналаа уламжлав.

ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нийлс Хегевиш МҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагаагаа цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх болно. Та бүхний тавьсан саналыг ажил хэрэг болгон хамтран ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр илэрхийлэв.

Хуваалцах