Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Дорноговь аймагт ажиллаж байна

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн О.Баярхүү нар энэ сарын 4-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Дорноговь аймагт ажиллаж байна
МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат Дорноговь аймагт ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн О.Баярхүү нар энэ сарын 4-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

Өнөө өглөө ажлын бүрэлдэхүүн тус аймгийн холбооны дарга С.Азжаргал болон ажлын албаны ажилчидтай хамт Замын-Үүд сумын ҮЭ-ийн хороодын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлын хүрээнд санал солилцон, арга зүйн зөвлөгөө өглөө.

Уулзалтын үеэр МҮЭХ-ны цаг үеийн үйл ажиллагааны мэдээллийг өгч, гишүүдийн сонирхсон асуултад хариулж санал солилцов.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат тус аймагт ажиллах үеэрээ ХАБЭА-н сарын аяны хаалтын үйл ажиллагаанд оролцон МҮЭХ-ны ХАБЭА-н бодлого, зорилт, сарын аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг хийсэн бөгөөд “Өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа бол ХАБЭА-н сарын аяны хаалт гэж байгаа боловч бидний энэ хүрээнд хийх дараагийн шатны ажлын эхлэл юм” гэж онцлов.

Эх сурвалж: МҮЭХ

Хуваалцах