МУИС цаг уурын тандан судалгааны станцтай болно
Монгол Улс нь Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (APSCO) идэвхтэй гишүүн бөгөөд Сансрын технологид суурилсан төсөл хөтөлбөрүүдийг
Мэдээллийн алба

Монгол Улс нь Ази номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (APSCO) идэвхтэй гишүүн бөгөөд Сансрын технологид суурилсан төсөл хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хамтран хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд цаг уурын тандан судалгааны станцыг Монгол Улсын Их сургуулийн дэргэд байгуулж эхэллээ.
Станцын тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч, угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд үүний дараагаар холбогдох мэргэжилтнүүдэд өндөр нарийвчлалтай зургуудыг хиймэл дагуулаас хүлээн авах, боловсруулах, ашиглах чиглэлийн сургалтуудыг явуулж, уг станцыг 2022 оны 12 дугаар сард багтаан нээхээр төлөвлөж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.


















