Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мухар төмөр замуудыг холбох ажлыг эрчимжүүлж, экспортын гарцаа бүрэн нээнэ

Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх ЭКСПОРТЫН ГУРВАН ГАРЦТАЙ болсон. Гэхдээ, хил холболтын төмөр замын ажил хийгдээгүйн улмаас шинэ төмөр замын гарцуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мухар төмөр замуудыг холбох ажлыг эрчимжүүлж, экспортын гарцаа бүрэн нээнэ
Мухар төмөр замуудыг холбох ажлыг эрчимжүүлж, экспортын гарцаа бүрэн нээнэ. Зураг: МҮОНРТ

Өнгөрөгч онд манай улсын төмөр замын сүлжээний урт 2,964.9 км болж 40 хувиар нэмэгдсэн.

Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусч, төмөр замаар хийх экспортын гурван гарцтай болсон.

Гэхдээ, хил холболтын төмөр замын ажил хийгдээгүйн улмаас шинэ төмөр замын гарцуудаа бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна.

Тиймээс нэн түрүүнд Гашуунсухайт Ганц мод боомтын хил холболтын төмөр замыг яаралтай барьж байгуулах асуудлаар Чайна энержи интернэшнлийн удирдлагуудтай уулзах үеэрээ ярилцлаа.

Уулзалтын үр дүнд:

-1-рт байнгын хамтарсан ажлын хэсэг байгуулж хийгдэх ажлын төлөвлөгөө гаргах;
-2-рт хоёр сарын дотор сонгон шалгаруулалт зарлаж гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах;
-3-рт Хил холболтын төмөр замыг хамгийн богино хугацаанд, хамгийн хямд зардлаар, хамгийн зөв шийдлээр барьж байгуулах тал дээр санал нэгдэж ажлаа шуурхайлахаар тогтлоо гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах