Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Соёл урлаг, спорт

“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх арванхоёрдугаар сараас эхэлнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх арванхоёрдугаар сараас эхэлнэ
“Мөнгөн цом”-ын төлөөх багийн барилдаан ирэх арванхоёрдугаар сараас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, сумын цолтой бөхчүүдийн ур чадвар, барилдааны түвшнийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Мөнгөн цом”-ын төлөөх багийн цуврал барилдаан ирэх арванхоёрдугаар сараас эхэлнэ.

Тус барилдааныг 2026 оны арванхоёрдугаар сараас 2027 оны тавдугаар сар хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд өчигдөр Монгол бөхийн өргөөнд аймгуудын багийн багш, дасгалжуулагч нартай уулзалт зохион байгуулж, барилдааны журам болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн эцэслэн баталжээ.

Хуваалцах