Эмэгтэйчүүдийн -78 кг-д Э.Буян-Өлзий 7 дугаар байрт шалгарчээ
Мэдээллийн алба

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ий хүнд жингийнхэн барилдаж, -78 кг-д манай Э.Буян-Өлзий шагналт байрт шалгарлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдсан.
-90 кг-д манайхаас хоёр бөх барилдахаар байсан. А.Оджавхлан Хятадын бөхөд ялагдсан бол Д.Ууганбилэгийн хувьд жингээр хасагдсан. Эмэгтэйчүүдийн -78 кг-д Э.Буян-Өлзий 7 дугаар байрт шалгарчээ.
Эмэгтэйчүүдийн +78 кг-д Ж.Анар мөн л анхны том тэмцээндээ оролцож, анхны ялалтаа авсан амжилттайгаар тэмцээнээ дуусгасан.


















