Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙ“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна
1/4
Нийгэм

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ
Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 67 хувийг Улаанбаатарт бүртгэгдсэн хэрэг эзэлж байгаа аж. 2026 оны эхний 10 сарын байдлаар шалгагдсан нийт гэмт хэргийн 65 хувийг шийдвэрлэсэн.

Энэ нь хэрэг шийдвэрлэлт 7.6 хувиар өссөн үзүүлэлт болсныг тодотгов. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, 31 мянган хүүхдэд гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, 19 мянга гаруй хүүхдэд сурталчилгааны тараах материал хүргэсэн байна.

Сүүлийн жилүүдэд эрс өсөөд байгаа залилах гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 27 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2725 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэхүү ажиллагааны дүнд иргэд аж ахуйн нэгжид учирсан хохирлыг 65 хувийг буюу 139 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. НГХУСАЗСЗ-өөс тус газар техник, технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлснээр хэргийн газрын үзлэг, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаанд өдөр тутамд ашиглаж байна

Хуваалцах