Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдлээ

Энэ оны буюу наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос 1 хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдлээ
Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдлээ. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Мөнгөнморьт суманд боомын хүний өвчлөлийн нэг тохиолдол бүртгэгдсэн талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. Тодруулбал, 2023 оны наймдугаар сарын 21-нд Төв аймгийн Мөнгөнморьт суманд малын боомын өвчлөл бүргэгдсэн голомтоос 1 хүн боомын халдвар авч өвчилсөн болох нь 2023 оны наймдугаар сарын 23-ны өдөр ЗӨСҮТ-д хийгдсэн лабораторийн шинжилгээгээр батлагдлаа.

Уг тохиолдлыг Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаж, эмчилгээ хийж байгаа бөгөөд Голомтын тандалт судалгааг өргөжүүлэн, халдварын эх уурхай, халдвар дамжих хүчин зүйлсийг тогтоон, голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийгдэж байна.

Тус суманд 2023 оны 08 дугаар сарын 21-нд сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон байна.

Иймд боомоор өвчилсөн, үхсэн мал амьтан, тэдгээрийн сэг зэм, боомын үүсгэгч агуулсан хөрс өвчний эх уурхай болдог. Тиймээс шалтгаан нь тодорхойгүй болон боомоор үхсэн малыг өвчихгүй, махыг ашиглахгүй, өвчтэй малын хашаа, хороо, өтөг бууцтай харьцахгүй байхыг зөвлөж байна.

Хуваалцах