Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР БНСУ-ын “Гёнгги” радиотой хамтран ажиллана

Тус санамж бичгийн зорилго нь харилцан итгэлцэлд үндэслэсэн хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байгаа аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР БНСУ-ын “Гёнгги” радиотой хамтран ажиллана
МҮОНР БНСУ-ын “Гёнгги” радиотой хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

МҮОНР БНСУ-ын “Гёнгги” радиотой хамтран ажиллахаар МҮОНР-ийн захирал Г.Батзаяа, “Гёнгги” радиогийн ерөнхий менежер Хюн Жун Хо нар өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичгийн зорилго нь харилцан итгэлцэлд үндэслэсэн хамтын ажиллагааг дэмжихэд оршиж байгаа аж.

Улмаар хоёр байгууллагын хамтарсан үйл ажиллагаагаар дамжуулан харилцан үр ашигтай, тогтвортой хамтын ажиллагааны харилцааг тогтоох юм байна. “Гёнгги” радио нь 25 сая сонсогчтой аж. Иймд хоёр талаасаа харилцан туршлага солилцох, хамтран ажиллахад олон давуу талтайг уулзалтын үеэр ярилцаж байв.

Энэ үеэр Монголын радиогийн талаас “Хурд” агентлагийн продюсер Б.Баярсайхан, МҮОНР-ийн ерөнхий продюсер Б.Сонинчимэг, “Монголын дуу хоолой” радиаогийн продюсер З.Дэнсмаа, “Гёнгги” радиогийн талаас техникийн захирал Жан Вүүжин, хэвлэл мэдээлэл хариуцсан дарга Он Инван, радиогийн газрын дарга Бан Сьюнвон, чөлөөт уран бүтээлч Чун Сү Ёол нар байлцсан юм.

Хуваалцах