Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНР-гийн “Хурд” агентлагт редактор сонгон шалгаруулж авна

Олон нийтийн радиогийн “Хурд” мэдээний агентлагт редактор сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНР-гийн “Хурд” агентлагт редактор сонгон шалгаруулж авна
МҮОНР-гийн “Хурд” агентлагт редактор сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Олон нийтийн радиогийн “Хурд” мэдээний агентлагт редактор сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй хүнийг ажилд урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Сэтгүүл зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/

- Эфирт нэвтрүүлэг бэлтгэх хөтлөх чадвартай

- Уран бүтээлч сэтгэлгээтэй

- Шинэ техник технологийг ашиглах чадвартай

- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

- Хувийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой, ажил мэргэжлийн ёс зүйтэй, ажилдаа хариуцлагатай ханддаг байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт

- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах