МҮОНР-гийн сэтгүүлч С.Солонго алтан гадас одон хүртлээ
С.Солонго нь 1986 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсч ирснээсээ хойш Монголын радиод 30 гаруй жил ажилласан юм.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радиод сэтгүүлчээр ажиллаж байсан С.Солонго өнөөдөр төрийн дээд алтан гадас одонгоор энгэрээ гоёлоо.
Улсын баяр наадмыг тохиолдуулан олгосон энэхүү баярт үйл явдалд хамтран ажиллаж байсан нөхөд нь оролцсон юм. Шагналыг МҮОНР-гийн захирал Г.Батзаяа гардуулсан юм.
С.Солонго нь 1986 онд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгсч ирснээсээ хойш Монголын радиод 30 гаруй жил ажилласан юм.
Энэ хугацаанд “Хурд” агентлагт ахлах редактор, нэвтрүүлгийн хэлтэст редактор зэрэг удирдах албан тушаалыг хашиж байв.
Түүний аавыг Д.Содном гэдэг бөгөөд МҮОНТ-д найруулагчаар ажиллаж байсан бол гэр бүлийн хүн нь Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандорж юм.
Мөн хоёр хүү нь найруулагч мэргэжилтэй аж.


















