Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ 10 жилийн дараа автомашины паркаа шинэчиллээ

2008 онд автомашины паркаа шинэчилсэн МҮОНРТ нь 51 жилийн ойгоороо дахин шинэчлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ 10 жилийн дараа автомашины паркаа шинэчиллээ
МҮОНРТ 10 жилийн дараа автомашины паркаа шинэчиллээ. Зураг: МҮОНРТ

2008 онд автомашины паркаа шинэчилсэн МҮОНРТ нь 51 жилийн ойгоороо дахин шинэчлэл хийлээ.
ОНРТ-ийн тухай хууль болон санхүү, худалдан авалтын хууль тогтоомжийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, “Моннис” ХХК-аас “Teana”, “Sunny”, “Patrol” маркийн нийт 12 шинэ автомашиныг хүлээж авсан юм.

МҮОНРТ-ийн автомашины парк нь радио, телевизийн мэргэжлийн явуулын станц, туулах чадвар бүхий автомашин, микроавтобус, суудлын автомашин зэргээс бүрддэг.

МҮОНРТ-ийн автобаазын бүх машинд GPS төхөөрөмж суулгасан нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, жолооч болон уран бүтээлчдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахаас гадна байршлыг тогтоох, шатахуун зарцуулалтыг хянахад дөхөмтэй байдаг.
MNB логог наасан 12 шинэ автомашин МҮОНРТ-ийн 51 жилийн ойн баярын өдрөөрөө анх үйлчилгээнд гарч байна.

Хуваалцах