Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага хамт олон жил бүрийн уламжлалынхаа дагуу ахмад уран бүтээлчид, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
МҮОНРТ ахмад удирдлага, уран бүтээлчид, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний олон нийтийн радио 89, Монголын үндэсний олон нийтийн телевиз 56 дахь жилдээ сонсогч, үзэгч олондоо цаг үеийн мэдээ мэдээлэл болон салбар бүрийн нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүргэж, Монгол Улсынхаа түүхийг тэмдэглэн авч үлдэж, монгол өв, соёлоо дэлхий дахинд сурталчилж байна.

Түүнчлэн өнөөдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн радиогийн өдөр”-ийг 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Энэ өдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн удирдлага хамт олон жил бүрийн уламжлалынхаа дагуу ахмад уран бүтээлчид, ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Түүнчлэн ахмад удирдлага, уран бүтээлчид, инженер техникийн болон бусад ажилтнууд өнөөдөр төрөлх байгууллагадаа ирж, уран бүтээл, ажилласан он жилүүдээ дурсан ярилцлаа.

Мөн урилгаар ирсэн уран бүтээлчид ардын урлагийн дуу, хөгжим сонордуулж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар ахмадууддаа байгууллагын болон захирлын бэлгийг гардуулж өглөө.

Ташрамд дуулгахад, ЮНЕСКО-оос энэ онд “Дэлхийн радиогийн өдөр”-ийг “Радио ба энх тайван” сэдвийн дор тэмдэглэхийг уриалсны дагуу өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хуваалцах