МҮОНРТ ахмад уран бүтээлч, ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ
ахмад ажилтан Ц.Даваахүүг “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, С.Сономдэжид, Ч.Цэндбазар, Б.Цагаан, А.Батаа нарыг “Хүндэт жуух” бичгээр шагнасныг Ерөнхий захирал Л.Нинжжамц гардууллаа
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Олон улсын ахмадын баярын өдрийн хүрээнд өнөөдөр ахмад уран бүтээлч, сэтгүүлч, инженер техникийн ажилтнууд, арын албаныхнаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц олон нийтийн радио, телевизийн энэ жил хийгдсэн ажлуудаа тайлагнаж, ирэх оны уран бүтээл болоод бусад ажлын төлөвлөгөөг танилцууллаа.
Түүнчлэн Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад ажилтан Ц.Даваахүүг “Радио, телевизийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр, С.Сономдэжид, Ч.Цэндбазар, Б.Цагаан, А.Батаа нарыг “Хүндэт жуух” бичгээр шагнасныг Ерөнхий захирал Л.Нинжжамц гардууллаа.





















