Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ, “Буряад” Үндэсний телевиз хамтран ажиллана

Тус санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг тогтоож гүнзгийрүүлэн өргөтгөх зорилготой юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ, “Буряад” Үндэсний телевиз хамтран ажиллана
МҮОНРТ, “Буряад” Үндэсний телевиз хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар, Буриад Улсын “Буряад” Үндэсний телевизийн захирал Виталий Григорьевич Раднаев нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус санамж бичиг нь хоёр талын хамтын ажиллагааг тогтоож гүнзгийрүүлэн өргөтгөх зорилготой юм.

Энэ хүрээнд хоёр телевизийн мэргэжилтний дадлагажих сургалт, хамтарсан арга хэмжээ явуулах, бүтээл солилцох, рекламын салбар дахь байгууллага хоорондын ажил хэрэгч харилцааг тогтоож өргөтгөх ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажил гүйцэтгэгдэх аж.

Хуваалцах