МҮОНРТ-д аж ахуйн албаны дарга сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд аж ахуйн албаны дарга сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд аж ахуйн албаны дарга сонгон шалгаруулж авна.
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага болон бусад чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Барилга байгууламж, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, засан сайжруулалт, хангамжийг хариуцах
- Аж ахуй, хангамж, үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх
- Зах зээл дээрх байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
- Санаачлагатай, идэвхитэй, хариуцлагатай, үнэнч шударга
- Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн
- Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй байх
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















