Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д ажилтан сонгон шалгаруулж авна

Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д ажилтан сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д ажилтан сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ

Ажилтан сонгон шалгаруулж авна.

Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Нэгдсэн төсвийн эдийн засагч

  • Санхүү, эдийн засгийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

  • Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, урт дунд хугацааны төсвийн төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах чадвартай

  • Англи хэлний болон бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай

  • Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн

  • Бизнесийн болон санхүүгийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх

  • Англи хэлний болон бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Төсөв төлөвлөгөө боловсруулах гүйцэтгэлийн үнэлгээ хийх туршлагатай

  • Бие даан болон багаар ажиллах чадвартай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны есдүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр

Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах