Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д дууны найруулагч сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дууны найруулагч сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д дууны найруулагч сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д дууны найруулагч сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд дууны найруулагч сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Хөгжмийн болон дууны найруулагч мэргэжлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Радио, телевизийн тухайн нэвтрүүлэг, кино, дүрс бичлэгийн дуу оруулах ажиллагааг удирдан, дуу хөгжмийн талаас нь баяжуулж, түүний уран сайхан, техникийн чанарыг хариуцан, мэргэжлийн түвшинд дуу чимэглэл хийх
- Телевизийн техник, тоног төхөөрөмж дээр ажиллах, ажлын технологийг мөрдөх чадвартай сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах