МҮОНРТ-д Эдийн засагч сонгон шалгаруулж ажилд авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд Эдийн засагч сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд Эдийн засагч сонгон шалгаруулж ажилд авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Тавигдах шаардлага:
- Санхүү, эдийн засгийн мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Англи хэлний болон бусад түгээмэл хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Байгууллагын хөрөнгө оруулалтын болон урт, дунд хугацааны төсөв, төлөвлөгөө боловсруулах туршлагатай
- Судалгаа шинжилгээ хийх, асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, илтгэх, монгол хэлний зөв бичгийн болон найруулга зүйн чадвартай байх
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802
И-мэйл хаяг: mnb.hrcs@gmail.com


















