МҮОНРТ-д эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизэд эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизэд эвлүүлгийн найруулагч сонгон шалгаруулж авна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Радио телевизийн найруулагч эсвэл компьютер графикч мэргэжлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Эвлүүлгийн программуудыг бүрэн эзэмшсэн, техникийн ба дизайны шийдэл гаргах
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















