МҮОНРТ-д гэрэлтүүлэгч сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд гэрэлтүүлэгч сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд гэрэлтүүлэгч сонгон шалгаруулж авна. Уран бүтээлч сэтгэлгээтэй, багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй залуучуудыг ажилд урьж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Радио телевизийн техникч, цахилгааны инженер мэргэжлээр их дээд сургууль төгссөн
- Мэргэжлээрээ 3 доошгүй жил ажилласан туршлагатай
- Телевизийн техникийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг эзэмшсэн, уран сайхны гэрэлтүүлгийг тавих чадвартай байх
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба
Утас: 325802


















