Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д хуульч шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуульч шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д хуульч шалгаруулж авна
МҮОНРТ-д хуульч шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд хуульч шалгаруулж авна.

Тавигдах шаардлага

• Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
• Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
• Хууль, эрх зүйн онолын болон практикын өндөр түвшний мэдлэгтэй, захиргаа, иргэний шүүх хурлуудад оролцож байсан туршлагатай байх
• Хуульчийн сонгон шалгаруулалтанд тэнцэж гэрчилгээ авсан байх
• Шударга, ёс зүйтэй байх, нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, бусдын нөлөөнд автахгүй байх чадвартай
• Бие даан болон багаар ажиллах чадвартай
• Хувийн зохион байгуулалт сайтай, бүтээлч санаачлагатай
• Харилцааны өндөр соёл эзэмшсэн
• Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

• Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
• Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба

Утас: 325802

Хуваалцах