Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-д системийн инженер сонгон шалгаруулж авна

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн системийн инженер сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-д системийн инженер сонгон шалгаруулж авна
МҮОНРТ-д системийн инженер сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн системийн инженер сонгон шалгаруулж авна.

Ажлын байрны зорилго:

МҮОНРТ-ийн эвлүүлгийн компьютеруудийн технологийн сүлжээ, архивийн системийн үндсэн тоног төхөөрөмжийн байнгын найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Мэдээллийн технологийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн /бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй/
- Microsoft Windows, Linux, системүүд дээр ажиллах чадвартай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Хуваалцах