МҮОНРТ-д тогооч шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд тогооч шалгаруулж ажилд авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд тогооч шалгаруулж ажилд авна.
Тавигдах шаардлага:
- Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологич мэргэжилтэй
- Тогоочийн зэрэгтэй байх
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан
- Нийтийн хоолны салбарт мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 11 325802


















