МҮОНРТ гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулилтад хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр
Мэдээллийн алба

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт орон даяар зохион байгуулагдлаа.
Энэ хүрээнд МҮОНРТ өөрийн барилга байгууламж дахь бүх аюулгүйн гарц, хаалгыг нээж, нийт ажиллагсад аюулгүйн талбайд цугларан, гамшиг тохиолдсон үед тус байгууллагаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаарх товч мэдээлэл сонссон юм.


















