Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна

“Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор МҮОНРТ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүний Сонгон шалгаруулалтыг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна
МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалт зарлаж байна. Зураг: МҮОНРТ

“Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор МҮОНРТ-ийн Хяналтын Зөвлөлийн гишүүний Сонгон шалгаруулалтыг МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлөөс зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалтад:

  1. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, Санхүүч, Эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй хүн оролцоно.

  2. “Олон нийтийн Радио, Телевизийн тухай” Монгол Улсын хуулийн шаардлагын дагуу дараах хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй. Үүнд: Улс төрийн албан тушаалтанТөрийн жинхэнэ албан хаагчУлс төрийн намын удирдах албан тушаалтанБусад хэвлэл, мэдээллийн байгууллага, радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн тэдгээрт хөрөнгө оруулалт хийсэн, эсвэл МҮОНРТ-ийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох эдгээд

Хоёр. Нэр дэвшигчдээс бүрдүүлэх бичиг баримт:

  • Анкет /биеийн байцаалт/

  • Дээд боловсрол, Эрдмийн цол, зэргийн диплом, мэргэшлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар

  • Одоо ажиллаж байгаа байгууллага болон оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • Нэр дэвшигчийн зүгээс МҮОНРТ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлт өргөдөл

Нэр дэвшигч материалаа 2018 оны 9-р сарын 28 -наас 10-р сарын 12-ныг дуустал МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ажлын албанд ирүүлнэ үү.

Хаяг: МҮОНРТ-ийн төв байр,
Үндэсний зөвлөлийн ажлын алба.
Холбоо барих утас: 11-364719, 99057286

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл

Хуваалцах