Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” сувгийн захирлын сонгон шалгаруулалт зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна
МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Монголын мэдээ” сувгийн захирлын сонгон шалгаруулалт зарлаж байна.

Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

1. МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн захирал

Хоёр. Бүрдүүлэх материал:

• Дэлгэрэнгүй анкет /төрийн албан хаагчийн анкетийн загвараар/
• Хоёр хувь цээж зураг /4х3/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн цол, зэргийн үнэмлэхний хуулбар
• Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох үнэмлэх, гэрчилгээ
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Өмнө ажиллаж байсан байгууллага болон хамт олны төлөөлөгч 2-оос доошгүй хүний тодорхойлолт
• Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
• Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
• Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр. Мөрийн хөтөлбөрт:

- Байгууллагын удирдлага зохион байгуулалтын талаар
- Санхүүгийн удирдлага, менежментийн талаар
- Нэвтрүүлгийн бодлого, контентийн талаар
- Техникийн шинэчлэл, байгууллагын өрсөлдөх чадварын талаар тусгасан байна.

• Оролцогчид хуулбар материалыг нотариатаар баталгаажуулсан байх ба шаардлагатай гэж үзвэл эх хувийг гаргуулж болно.

Гурав. Тавигдах шаардлага:

• Радио, телевизийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан,удирдан зохион байгуулах ажлын туршлагатай байх,
• Магистр ба түүнээс дээш зэрэгтэй,
• Улс төрийн намын гишүүн бус байх,
• Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
• Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг байх.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ний 10:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3,
МҮОНРТ-ийн байр, Сонгон шалгаруулах ажлын хэсэг
Утас: 11-325802

Хуваалцах