Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн шинэ төвийн дээврийн их засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

МҮОНРТ нь тус байгууллагын шинэ төвийн дээврийн хэсэгчилсэн их засварын ажил гүйцэтгэх үнийн санал болон төсөвт ажлын зардлын задаргаа, ажлын даалгавраар гүйцэтгэх ажлын жагсаалтыг ирүүлэхийг урьж байна.

MNB тендер

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн шинэ төвийн дээврийн их засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
МҮОНРТ-ийн шинэ төвийн дээврийн их засварын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ нь тус байгууллагын шинэ төвийн дээврийн хэсэгчилсэн их засварын ажил гүйцэтгэх үнийн санал болон төсөвт ажлын зардлын задаргаа, ажлын даалгавраар гүйцэтгэх ажлын жагсаалтыг ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг тендерийн бичиг баримтын хамт 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 14:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3. МҮОНРТ-ийн байр 4 давхарт санхүүгийн хэлтэс. Ахлах нягтлан бодогчид хаяглан ресепшинд ирүүлнэ.

Үнийн саналыг оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2018 оны 05 дугаар сарын 15–ны өдрийн 14 цаг 30 минутаас нээнэ. Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар ирж авч болно.

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг.
Хувьсгалын зам-3. МҮОНРТ-ийн байр. 4 давхарт
Харилцах утас: +(976) - (11) – 327944-2211
+(976) - (11) – 70117004-2211
Веб хуудас: www.mnb.mn

Хуваалцах