МҮОНРТ-ийн тайлангийн болон баярын хурал боллоо
улиран одож буй 2022 оны шилдэг ажилтан, шилдэг бүтээлээ шалгаруулж шагнал гардууллаа.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн жилийн эцсийн тайлангийн болон баярын хурал өнөөдөр боллоо.
Хурлын эхэнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар 2022 оны тайланг нийт сэтгүүлч, уран бүтээлч, инженер, техникийн болон бусад ажилтнуудад танилцуулж, 2023 оны зорилго, зорилтын талаар мэдээлэл өгөв. Дараа нь улиран одож буй 2022 оны шилдэг ажилтан, шилдэг бүтээлээ шалгаруулж шагнал гардууллаа.
Түүнчлэн энэ онд манлайлан болон өндөр үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, уран бүтээлч, инженер, техникийн болон бусад ажилтнуудыг салбарын болон байгууллагын шагналаар шагналаа.









































