Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалт зарлалаа

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалт зарлалаа
МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалт зарлалаа. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Техникийн төвийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.

НЭГ. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал: МҮОНРТ-ийн Техникийн төвийн захирал

ХОЁР. Тавигдах шаардлага:

- Дээд боловсролтой, магистр ба түүнээс дээш зэрэгтэй эсвэл мэргэшсэн инженер байх
- Мэдээллийн технологи, харилцаа, холбоо, радио телевизийн чиглэлийн инженер мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, мөн удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх, радио телевизийн ажлын талаар мэд¬лэг¬тэй байх,
- Улс төрийн намын гишүүн бус,
- Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
- Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
- Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажилладаг, англи эсвэл бусад түгээмэл хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

ГУРАВ. Бүрдүүлэх материал:

- Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет
- Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
- Хоёр хувь цээж зураг /4х3/

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2019 оны 02 дугаар сарын 25-ны 17:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.

Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3,
МҮОНРТ-ийн байр, Хүний нөөцийн алба
Утас: 325802

Хуваалцах