Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн цахим хуудсанд админ сонгон шалгаруулж ажилд авна

Сэтгүүл зүйн болон мэдээллийн технологи, хэрэглээний математик чиглэлээр бакалаврын зэрэгтэй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн цахим хуудсанд админ сонгон шалгаруулж ажилд авна
МҮОНРТ-ийн цахим хуудсанд админ сонгон шалгаруулж ажилд авна. Зураг: МҮОНРТ

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Сэтгүүл зүйн болон мэдээллийн технологи, хэрэглээний математик чиглэлээр бакалаврын зэрэгтэй

  • Бичгийн болоод хэвлэлийн эх бэлтгэлийн мэдлэг, дүрс эвлүүлгийн чадвартай, аливаа асуудлыг цаг тухай бүрт нь шийдэж чадах авхаалжтай, хурдан сэтгэдэг, орчноо мэдэрдэг байх

  • Цахим мэдээллийн орчинд шаардлагатай мэдээ мэдээллийг хайх, судлах, татаж авах, ашиглах чадвартай

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай

  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалттай

  • Мэдээллийг шинжлэх, судалгаа хийх, үр дүнг тайлагнах

  • Баг хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай

Бүрдүүлэх материал

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

  • Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Хувьсгалын зам-3, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Утасны дугаар: 11325802

Факс: 328334

Хуваалцах