Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн удирдлагууд БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн удирдлагууд үйл ажиллагаа болоод телевизийн бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулсан бол “EBS” телевизийн холбогдох албан тушаалтнууд үйл ажиллагааныхаа тухай танилцуулж, хоёр орны телевизүүд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн удирдлагууд БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮОНРТ-ийн удирдлагууд БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Л.Нинжжамц, МҮОНТ-ийн нэгдүгээр сувгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Оюунчимэг нар өнөөдөр Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хун, Чү Хэ Сун болон БНСУ-ын Гадаад харилцааны яамны II нарийн бичгийн дарга Хо Ми Кён, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны I нарийн бичгийн дарга Жүн Ки Вон, БНСУ-ын Үндэсний боловсролын телевиз (EBS)-ийн Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ли Сын Хун, "EBS" телевизийн Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дэд дарга Рю Сын Ү нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр МҮОНРТ-ийн удирдлагууд үйл ажиллагаа болоод телевизийн бүтэц бүрэлдэхүүний талаар танилцуулсан бол “EBS” телевизийн холбогдох албан тушаалтнууд үйл ажиллагааныхаа тухай танилцуулж, хоёр орны телевизүүд хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал солилцсон юм.

Уулзалтын төгсгөлд БНСУ-ын албаны төлөөлөгчид МҮОНРТ-ийн шууд эфир болоод HD студитай танилцлаа.

Хуваалцах