Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна
МҮОНРТ-ийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “Үндэсний телевиз”-ийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.

Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:

1. МҮОНРТ-ийн I суваг “Үндэсний телевиз”-ийн захирал

Хоёр. Бүрдүүлэх материал:

• Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
• Дэлгэрэнгүй анкет
• Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
• Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
• Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт
• Хоёр хувь цээж зураг /4х3/

Гурав. Тавигдах шаардлага:

МҮОНРТ-ийн I суваг “Үндэсний телевиз”-ийн захирал
• Дээд боловсролтой, магистр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлийн мэргэжилтэй,
• Радио, телевизийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх
• Улс төрийн намын гишүүн бус байх
• Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
• Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, гадаад хэлний мэдлэгтэй байх

Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2018 оны 01 дүгээр сарын 18-ны 12:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.

Хаяг: УБ хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3, МҮОНРТ-ийн байр
МҮОНРТ-ийн Сонгон шалгаруулалтын комисс. Утас: 11325802

Хуваалцах