МҮОНРТ-ийн Үндэсний телевизийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний телевизийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний телевизийн захирлын сонгон шалгаруулалтад урьж байна.
Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
1. МҮОНРТ-ийн I суваг “Үндэсний телевиз”-ийн захирал
Хоёр. Бүрдүүлэх материал:
• Дэлгэрэнгүй анкет /төрийн албан хаагчийн анкетийн загвараар/
• Хоёр хувь цээж зураг /4х3/
• Их, дээд сургууль төгссөн диплом болон эрдмийн цол, зэргийн үнэмлэхийн хуулбар
• Гадаад хэлний мэдлэгийн түвшинг нотлох үнэмлэх, гэрчилгээ
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Өмнө ажиллаж байсан байгууллага болон хамт олны төлөөлөгч 2-оос доошгүй хүний тодорхойлолт
• Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлсэн өргөдөл
• Тухайн албан тушаал дээр ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр
• Оролцогчид хуулбар материалыг нотариатаар баталгаажуулсан байх ба шаардлагатай гэж үзвэл эх хувийг гаргуулж болно.
Гурав. Тавигдах шаардлага:
• Радио, телевизийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай, удирдах албан тушаалд 5-аас доошгүй жил ажилласан байх
• Магистр ба түүнээс дээш зэрэгтэй, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлийн мэргэжилтэй
• Улс төрийн намын гишүүн бус байх
• Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн үзэл санааг эрхэмлэдэг байх,
• Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, хариуцлага хүлээх болон харилцааны өндөр ур чадвартай, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх чадвартай байх,
• Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг байх
Сонгон шалгаруулалтад оролцох иргэд дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, доорхи хаягаар 2018 оны 02 дүгээр сарын 12-ний 12:00 цагаас өмнө ирж бүртгүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам - 3,
МҮОНРТ-ийн байр, Сонгон шалгаруулах ажлын хэсэг
Утас: 11-325802


















