МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар МҮОНРТ-ийн 2017 оны Санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын шалгалт хийх компанийг сонгон шалгаруулж баталлаа.
Мэдээллийн алба

ҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар МҮОНРТ-ийн 2017 оны Санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланд хөндлөнгийн аудитын шалгалт хийх компанийг сонгон шалгаруулж баталлаа. Мөн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Хяналтын зөвлөлийн дотоод аудитаас МҮОНРТ-ийн 2017 оны эхний хагас жилд аудитын шалгалт хийсэн тайлан, дүгнэлттэй танилцаж, тайлангийн дүгнэлт зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхий захиралд үүрэг болгосон байна.
Мөн ОХУ-д зохион байгуулагдах 2018 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн, “NINJA WARRIOR” зэрэг тив дэлхийн чанартай уралдаан тэмцээн, контентийгМҮОНРТ-ээр шууд дамжуулах эрх олгоод байна. Мөн МҮОНРТ-ийн Ерөнхий захирал хууль зөрчиж, ажлын хариуцлага алдсан талаар Ардчилсан намаас ирүүлсэн гомдол, шаардлагын дагуу МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн Өргөдлийг шалгах хорооны хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцэж МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд хөдөлмөрийн сахилгын шийтгэл “сануулах” арга хэмжээг авсан байна.






















